Төсвийн “хулгайчид” буюу КНОПЧИД

Erennews.mn  Төсвийн “хулгайчид” буюу КНОПЧИД: Тар нь танигдаж эхэлсэн гишүүд төсвөөр хэрхэн тоглодог нь өнгөрсөн өдрүүдэд харагдаж байна. Тэр тусмаа Монгол Улсын төсвийн хуулийг батлахдаа зүгээр л сүрийг үзүүлж, сүрхий царайлж, УИХ-ын дарга “БАТЛАГДЛАА” хэмээн алх цохисны дараа баярын цэнгүүн хийцгээдэг нь өөрсдийн халаасыг түнтийлгэх боломжоо ашигласнаа тэмдэглэдэг болж таарлаа.

uih-1 Төсвийн “хулгайчид” буюу КНОПЧИД

Тодруулбал, Соёлын сайд Ч.Номингийн төсвийн багцад Богд Зонховын хөшөө босгоход зориулж 32 тэрбум 490 сая 800 мянган төгрөг тусгагдчихсан явахад бараг хэнбугай нь ч мэдээгүй байсан бололтой. Цаашлаад яг хэнбугай санаачилсан нь ч тодорхойгүй болж ч мэдэх нь . УИХ-ын гишүүн Ш.Адышаа өөр бусадтай нийлж санаачилсан ч яг хэн гэдгийг нь санахгүй байна гэнэ билээ. За ингээд төсөл санаачлагчид нь тодорхойгүй энэхүү төсөлд зарцуулахаар тусгасан төсвийг УИХ-ын гишүүд хараагүй,

uih Төсвийн “хулгайчид” буюу КНОПЧИД

мэдээгүй хэрнээ санаа нэгтэйгээр КНОП дараад, дэмжээд явуулчихсан нь тэднийг ажлаа хэрхэн хийдгийн баталгаа болж орхилоо. Нэгэнт олон нийтийн анхаарлыг татаж, бухимдлыг төрүүлчихсэн болохоор уг хөшөөг барих мөнгийг өгөхгүй гэж Ч.Номин сайд нь мэдэгдсэн. Түүний араас Сангийн сайд Б.Жавхлан “Төсвийн ерөнхийлөн захирагч буюу Соёлын сайд Ч.Номин “Богд Зонхова” цогцолборын төслийг санхүүжүүлэхгүй гэдэг саналаа Засгийн газарт оруулах эрхтэй” гэх тайлбар өгчээ.

uih Төсвийн “хулгайчид” буюу КНОПЧИД

Ёстой л ниргэсэн хойно нь хашхирав гэгч болно гэсэн үг. Эзгүй гишүүдийн өмнөөс КНОП дардаг, ирц хүрдэггүй гэх шалтгаанаар УИХ-ын гишүүд өдгөө КАРТ-аар бүхнийг шийддэг болсон. Товчхондоо карт нь байхгүй бол ямар нэгэн байдлаар САНАЛ ӨГӨХ боломжгүй гэсэн үг. Гэтэл ингээд ч тусыг олсонгүй. Иргэдийг төлөөлж, төр улсаа төвхнүүлэхээр сонгогдсон УИХ-ын гишүүд ядаж Төсвийн хуулиа уншдаггүй нь тэдний ЯМАР ХАРАНХУЙ, БҮДҮҮЛЭГ БОЛОХЫГ нь нэгэнт харуулчихлаа.

uih7 Төсвийн “хулгайчид” буюу КНОПЧИД

Товчхондоо энэ удаагийн явдлаас өнөө гишүүд маань, бүр сөрөг хүчнийхэн ч ТӨСВИЙН ХУУЛИЙН ТӨСЛИЙГ эргүүлж, харж, нягталж үздэггүй гэдэг нь тодорхой боллоо. УИХ байтугай Засгийн газрын гишүүд нь ч тоож хардаггүй, тогтож суудаггүй гэдэг нь батлагдлаа. Өөрийнх нь мөнгө “идэх” асуудал л биш бол ерөнхийдөө илээд өнгөрчихдөг, улсын явдал “түй ч хамаагүй” гэсэн байр суурьтай явсаар ирсний баталгаа. Тиймээс ч Засгийн газраас

uih2-1 Төсвийн “хулгайчид” буюу КНОПЧИД

өргөн мэдүүлсэн хуулийн төсөл байхад Ч.Номин сайд нь ч сайн мэдэхгүй хамтдаа нэг кабинетад ажиллаж байгаа Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар ч нь огт ойлголтгүй байгаа хэрэг. Төсвийн зарим том буюу их хэмжээний тоог анхаарч, багавтар хөрөнгийг бол гарын салаагаар урсгаж байна. Ёстой л “тоон дотор үсэг” гэгчээр Төсвийн хуульд хэчнээн жижиг тоо нуугдаж явдгийг Сангийн яамныхан л сайн мэдэх байх даа, хөөрхий.

uih Төсвийн “хулгайчид” буюу КНОПЧИД

Эх сурвалж: Eguur.mn Төсвөө ч, өргөн барьсан хуулийн төслөө ч уншдаггүй гишүүд:2022 оны төсөвт 32 тэрбум төгрөгөөр “Богд Зонхова” цогцолбор барих төсөл сууж, хэд хэдэн удаагийн хэлэлцүүлгээр батлагдсан хойно УИХ-ын гишүүд “Мэдээгүй” гэж ам алдав. Тодруулбал, сошиал орчинд олны анхаарал татах сэдэв болсны дараа тус цогцолбор баригдах Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, М.Оюунчимэг нар “Мэдээгүй” гэж гүрийв. Ж.Сүхбаатарын хувьд “Төсвийн мөнгийг ийм зүйлд зарцуулах нь буруу” гэж

uih Төсвийн “хулгайчид” буюу КНОПЧИД

жиргэсэн бол М.Оюунчимэг “Би Сүхээ гишүүний адилаар мэдээлэлгүй байна” хэмээн мэлзсэн. Үнэхээр “Богд Зонхова” цогцолборт ийм байр суурь илэрхийлэх байсан бол тэд төсвийн төслийг олон удаа хэлэлцэж байхад эсэргүүцэхгүй яасан юм бэ гэдэг өнцөг үүнээс урган гарна. Үүний өмнө Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэний дараа өргөн барьсан гишүүд нь өөрсдөө “Мэдээгүй” гэж бултаж байв.

uih7 Төсвийн “хулгайчид” буюу КНОПЧИД

Тодруулбал, тус хуулийн төслийг өргөн барьсан дөрвөн гишүүний хоёр нь болох Д.Өнөрболор, П.Анужин нар “Ийм зүйл заалт нэмснээ бидэнд мэдэгдээгүй. Мэдээгүй байхад өргөн барьсанд нь харамсаж байна” хэмээн гомдоллож байлаа. Яаж ч бодсон өөрсдийнх нь автораар өргөн баригдаж буй хуулийн агуулга, зүйл заалтыг мэдээгүй, уншаагүй, зарчмын зөрүүтэй байр суурьтай байна гэдэг тун хариуцлагагүй дүр зураг билээ.

uih Төсвийн “хулгайчид” буюу КНОПЧИД

Эдгээрээс харахад өргөн барьж буй хуулийн төслөө ч уншдаггүй, тэр бүү хэл улсын төсөвтөө ч хяналт тавьдаггүй УИХ-ын гишүүдтэй болсон нь ойлгогдож байна. Ард түмний элч төлөөлөгчийн ажлыг ийм түвшний хариуцлагатайгаар хашиж байна, тэд. Эдгээрээс харахад өргөн барьж буй хуулийн төслөө ч уншдаггүй, тэр бүү хэл улсын төсөвтөө ч хяналт тавьдаггүй УИХ-ын гишүүдтэй болсон нь ойлгогдож байна. Ард түмний элч төлөөлөгчийн ажлыг ийм түвшний хариуцлагатайгаар хашиж байна, тэд.

uih7 Төсвийн “хулгайчид” буюу КНОПЧИД

Д.СУМЪЯАБАЗАР: III ТУНГАА ХИЙЛГЭЭГҮЙ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ГЭРТ НЬ ХӨЛ ХОРИОНД ОРУУЛ: Монгол Улсад коронавирусийн эсрэг вакцины III тунг наймдугаар сарын сүүлээс тарьж эхэлсэн билээ. Өнөөдрийн байдлаар 561 мянга гаруй иргэн дархлаа сэргээх III тунгийн вакцинаа хийлгээд байгаа бөгөөд энэ нь нийт хүн амын 17 хувийг эзэлж байгаа юм. Дархлаа сэргээх тунд хүн амын 50-иас дээш хувь хамрагдвал Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулж, хэвийн үеийн аж амьдралд шилжих боломжтойг

sum7 Төсвийн “хулгайчид” буюу КНОПЧИД

албаныхан мэдэгдсэн. Түүнчлэн, хүн амын дунд дархлааг сэргээх тунгийн вакцинжуулалт идэвхжүүлснээр халдварын тархалт буурч, Шинэ жил, Цагаан сар зэрэг баярыг тэмдэглэх боломжтой болно гэж зарим дарга мэдэгдээд буй. III тун нь коронавирусийн мутацилагдсан хувилбараас сэргийлэх, хүндрэх, нас барах эрсдэлийг бууруулж байгааг эрдэмтэд тогтоосон. Тэгвэл Монгол Улсад нийт хүн амын дунд III тунгийн дархлаажуулалтыг идэвхжүүлэх үүднээс

sum6 Төсвийн “хулгайчид” буюу КНОПЧИД

НОК, УОК-оос албагдлагын арга хэмжээг авч эхлэх бололтой. Тодруулбал, НОК-ын дарга, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нийслэлийн шуурхайн зөвлөгөөний хурал дээрээ III тунгийн тарилгыг идэвхжүүлэх үүрэг даалгаврыг НЭМГ-ын даргад өгсөн байна. Тэрээр “Вакцины III тунгаа хийлгээгүй төрийн албан хаагчдыг битгий ажилд нь ирүүл. Гэрт нь хөл хорионд оруул. III тунг хийлгэсэн бол л ажилдаа ир. Хатуухан арга хэмжээ ав.

sum5 Төсвийн “хулгайчид” буюу КНОПЧИД

Энэ саналаа НОК дээр оруулж ир. Үйлчилгээний байгууллагууд III тун хийлгэсэн хүнд л үйлчил.  Дархлаа сэргээх тунгаа хийлгээгүй хүн гэртээ бай. Хатуухан шиг зохицуулалт хийж байж л 50 хувиас дээш гаргана. Хийлгээгүй хүмүүс нь гадуур тэнэж, бусаддаа халдааж, вирус тээгч болоод байна. Толгойг нь илээд удаан явлаа, одоо хүч хэрэглэ. Ер нь хүч хэрэглэсэн ч яадаг юм, олон хүн үрэгдэж байна. Хэн юу гэсэн ч хамаагүй, хэрэглэх юман дээрээ хэрэглэнэ” гэлээ.

sum4 Төсвийн “хулгайчид” буюу КНОПЧИД

bataa shuud