Л.Оюун-Эрдэнэ МАН-ын жинхэнэ дарга болно

News.mn Л.Оюун-Эрдэнэ МАН-ын жинхэнэ дарга болно: МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, намын Бага хурал, Их хурлаа товлов. Тодруулбал, тус намын Их хурал ирэх арванхоёрдугаар сарын 6-ны өдөр товлож, хурлаар намын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнийг жинхлэх юм. Угтаа бол тус намын хурал 2021 оны гуравдугаар сард товлогдож байв. Тухайн үед намын дарга У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдэж, намын даргын ажлаа Л.Оюун-Эрдэнэд өгсөн.

oyu-1 Л.Оюун-Эрдэнэ МАН-ын жинхэнэ дарга болно

Ингэхдээ Л.Оюун-Эрдэнэ намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, улсмаар Засгийн газрын тэргүүн болсон. Түүнээс хойш МАН-ын дүрмийн дагуу намын Их хурал товлогдохоор төлөвлөгдөж байсан ч хэд хэдэн удаа хойшилсон. Энэ нь Л.Оюун-Эрдэнийг жинхэнэ намын дарга болгох эсэх нь эргэлзээтэй байсантай холбоотой. Учир нь Л.Оюун-Эрдэнэ намын даргын үүрэг гүйцэтгэгч, Засгийн газрын тэргүүн боловч нам дотроо хүлээн зөвшөөрөгдөх,

oyu1 Л.Оюун-Эрдэнэ МАН-ын жинхэнэ дарга болно

70-аад оны бизнесмен ах нарынхаа дэмжлэгийг авч чадахгүй, сонгуулийн үр дүнд албан тушаалд очиж чадаагүй горилогчид гээд “дайсан” олонтой байлаа. Түүгээр зогсохгүй намын бүлэг, фракциудын тэнцвэрийг хадгалж, тэдэнтэй “тохиролцох” гээд олон ажлын Л.Оюун-Эрдэнэ амжуулсан. Тиймээс энэ удаад Их хурлаа товлож, өөрийгөө жинхлүүлэхээр болжээ. Л.Оюун-Эрдэнэд одоо өрсөлдөгч бараг л байхгүй гэхэд болно. С.Батболд, Г.Занданшатар гээд намын дарга болох “сонирхолтой”,

oyunerdene Л.Оюун-Эрдэнэ МАН-ын жинхэнэ дарга болно

тэр амбицаа барьж дийлэхгүй хэд хэдэн хүн МАН-д байсан. Харин Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын тэргүүний хувиар тэдэнтэй тохиролцож, “айлгах” тактик барьж, өнөөдрийн жинхэнэ намын даргын суудалд ирж байна. Ялангуяа Засгийн газрын гишүүд нь дан дээлтэй, улстөрч биш учраас Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газраас шүд сугалах, сайд нарыг огцруулах асуудал нь түүний эмзэг цэг байв. Бүр 2-4 нь ч сайдад хариуцлага тооцох асуудал ч намын дээд түвшинд яригдаж байсан удаатай.

oyu1-1024x639 Л.Оюун-Эрдэнэ МАН-ын жинхэнэ дарга болно

Ийн намын ах нарын, албан тушаалгүй үлдсэн горилогчдын, сайд болох амбицтай, намын даргад горилох хүсэлтэй гээд олон эрх ашигтай Л.Оюун-Эрдэнэ ойлголцож, дайтаж, тэмцэж, жинхлэх эрхээ авч байна.Түүнд 65-ын бүлэг, Засгийн газрын тэргүүн, эрх баригч намын дарга гэх том эрх мэдэл ирж байна. Харин түүнийгээ хэрхэн авч явах, Засгийн газраа тогтвортой авч үлдэх үү зэрэг олон хүлээлт Л.Оюун-Эрдэнэ ирж байна. Тэр улс төрийн хувьд хүчтэй намын дарга байж, Засгийн газраа бүтэн авч үлдэж чадах болов уу.

oyu-1024x585 Л.Оюун-Эрдэнэ МАН-ын жинхэнэ дарга болно

НАМЫН ИХ ХУРЛААР ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ ЯРИХ УУ? Намын Их хурлаар яригдаж нэг чухал зүйл бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийх эсэх асуудал. Удирдах зөвлөлийн хурал дээр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат санал гаргаж, намын гишүүдээр хэлэлцүүлэх ёстой гэсэн санал гаргажээ. 2020 оны сонгуулиас хойш эрх баригч нам Үндсэн хуульд дахин гар дүрэх асуудал улс төрийн хүрээнд ил, далд яригдаж ирсэн. УИХ-ын гишүүд ч үүнийг илэрхийлэх болсон. Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар эрх баригч нам Үндсэн хуулийн нэмэлт,

oyu Л.Оюун-Эрдэнэ МАН-ын жинхэнэ дарга болно

өөрчлөлтийг намрын чуулганаар шахаж батална гэх яриа ч гарах болсон. Энэ удаад өмнө нь өөрчлөлт оруулаагүй үлдсэн хэсэг болох парламентын тогтолцоо, Засгийн газрын сайд нарын давхар дээлийн асуудлуудыг хөндөнө гэж тооцоолж буй. Парламентын засаглалыг мажоритор болон порпорционал байх, дээд доод парламенттай байх гээд олон саналууд яригдаж буй. Харин Засгийн газрын бүтцийн хувьд сайд нар нь УИХ-ын гишүүн байх, давхар дээлтэй байх нь зөв гэдэг дээр МАН-ынхан нэгдээд буй. Учир нь дан дээлтэй сайд нар нь хүчгүй, УИХ-ын

Oyun-erdene-900x570-1 Л.Оюун-Эрдэнэ МАН-ын жинхэнэ дарга болно

гишүүд нь сайд болох амбицаа барьж дийлэхгүй тохиолдлууд ч бий. Ирэх оноос Засгийн газар хоёр яамаар бүл нэмж буй. Тухайн хоёр яамны сайд болох том амбицтай УИХ-ын гишүүд байгаа нь энэ өөрчлөлтийг хийх нэг шалтгаан ч болж буйг хэлэх нь зүйн зөв болов уу. Эрх мэдэл, хүч тэнцвэртэй намын дарга болох Л.Оюун-Эрдэнэд түүхэнд үлдэх үү, зургаа үлдээсэн Ерөнхий сайд, намын дарга байх уу гэдгийг харуулах улс төрийн урт зам үлдсэн уу, богино зам үлдсэн үү гэдгийг харах л үлдлээ.

oyunerdene-1024x683 Л.Оюун-Эрдэнэ МАН-ын жинхэнэ дарга болно

ХҮНЭЭ ХАЯЖ ХӨШӨӨ ШҮТСЭН Ч.НОМИНГ ЗАСГИЙН ГАЗРААС ЗАЙЛУУЛ: Соёлын сайд Ч.Номин сайдын эрх мэдлээ ард иргэдийн төлөө бус албан тушаалтнуудын төлөө зориулж байгаа нь улам бүр тод боллоо. Өнгөрөгч амралтын өдрүүдэд иргэд Соёлын сайд Ч.Номин 2022 оны төсөв батлагдахад өөрийнхөө багцад 32 тэрбум төгрөг суулгуулсан бөгөөд түүгээрээ “Богд Зонхов” бурхны хөшөө бүтээх юм гэнэ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо Тасганы овоо дээр Шашин соёлыг дэлгэрүүлэх “Богд Зонхов” бурхны хөшөө бүхий

nomin Л.Оюун-Эрдэнэ МАН-ын жинхэнэ дарга болно

 төвийг 32 тэрбум 490 сая 800 мянган төгрөгөөр барихаар болсон байна. Монгол Улсад хөшөө, дурсгал ихэдсэн үү гэхээс багадаагүй. Тиймдээ ч дэлхий нийтийг сүүлийн хоёр жил түгшээж буй коронавирусын халдвар буураагүй энэ үед Ч.Номин сайдтай хамт нэг кабинетад мөр зэрэгцэн ажиллаж байгаа Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Өнөөдрийн трэнд Богд Зонхов бурхны хөшөөний тухайд. Аялал жуучлалд тодорхой бүтээн байгуулалтууд эдийн засгийн хувьд нөлөөлдөг л байх. Гэвч аливаа зүйлд үнэ цэнийн чухал гэдгээс гадна цаг хугацааны мөчлөг чухал.

nom16 Л.Оюун-Эрдэнэ МАН-ын жинхэнэ дарга болно

Яг өнөөдрийн байдлаар бид энэ мөнгийг хөшөөнд бус, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудын маань илүү ажилласан цагийн төлбөр, хуулийн дагуу олгогдох ёстой тэтгэмжид зарцуулъя. Тэгж гэмээнэ өдөр шөнөгүй ажиллаж байгаа манай салбарынхан хэсэгхэн хугацаанд ч гэсэн маргааш төлөх зээлийн төлбөр, хүүхдүүдийнх нь сургалтын төлбөр гээд ар гэрийн олон санхүүгийн асуудалд дэмжлэг болж чадна шүү дээ.

nom13 Л.Оюун-Эрдэнэ МАН-ын жинхэнэ дарга болно

Зарцуулъя гэвэл үүнээс гадна засвараа хүлээж буй ХӨСҮТээс авахуулаад олон эмнэлэг шил шилээ даран хүлээж л байна.” гэж өөрийн нүүр номдоо бичжээ. Үнэхээр Ч.Номин хүнээ, ард иргэдээ соёлжуулах, шашин урлагийг хослуулах, түгээн дэлгэрүүлэх ажил хийх байсан бол олон нийт энэ удаагийнх шиг шүүмжлэхгүй. Гэтэл дэлхийн эдийн засаг хямрах нь хэмээн дээр доргүй, их, бага гүрнүүд бүсээ чангалах тухай ярьж, сануулж байхад манайх шиг ядуу орон 32 тэрбум 500 сая төгрөг орчмоор хөшөө барих юм гэнэ.

nom11 Л.Оюун-Эрдэнэ МАН-ын жинхэнэ дарга болно

Уг нь эдийн засгийн энэ хямралд тусгаар тогтнолоо алдах эрсдэлтэй гэж эрдэмтэд сануулсаар байгааг эх сурвалжууд ч хэлж байна. Амь биетэй, амьдрах гэж ядаж, зүтгэж яваа иргэдийнхээ төлөө бус амьгүй баахан хөшөө босгоод Ч.Номин сайдад ямар хэрэг байсан гэж. Хэрвээ үнэхээр УИХ-ын гишүүд санал болгосон бол Ч.Номин сайд тэрхүү хөрөнгийг тийн үрэн таран хийхгүй ээ гээд шулуухан татгалзаж, өөрийн багцаасаа хасуулах бүрэн эрх нь бий.

nom2 Л.Оюун-Эрдэнэ МАН-ын жинхэнэ дарга болно

Магадгүй бүр тэр сайд биш, “Гацуурт”-ын захирлын охин, телевизийн захирал байсан бол хэзээ ч, хэнд ч дээр хэмжээний мөнгөөр “ХӨШӨӨ БАРЬ” гээд гарыг нь угаалгахгүй л байсан. Түүний энэ үйлдлээс болж иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч, бурхан шашны үйл хийдэг, шүтлэгтэй хүмүүс ч ичиж, заавал хөшөө дурсгал босгох нь нэн чухал асуудал биш, энэ өөрөө буян хураах сүсэгтний үйл биш гэдгийг дэлгэж байна.

nom5 Л.Оюун-Эрдэнэ МАН-ын жинхэнэ дарга болно

bataa shuud