Б.Отгон: 9 тэрбум ам долларын өрөнд оруулсан Рио Тинто-г эсэргүүцэх Монгол алга уу?

Б. Отгон: 9 тэрбум ам долларын өрөнд оруулсан Рио Тинто-г эсэргүүцэх Монгол алга уу? Оюутолгойгоос алт, зэс, мөнгө олборлосныхоо төлөө эзэн улсыг нь 22 тэрбум ам долларын өрөнд оруулахаар төлөвлөсөн Риотинтогийн удирдлагууд Монголд иржээ. Бид эсэргүүцлээ илэрхийлэх байтугай улаан хивс дэвсэх нь холгүй төрийн ордондоо залж байна. Гэтэл бусад улс орон өөрсдийнх нь эрх ашгийг хохироосны хариуд Риотинтог яаж эсэргүүцдэг билээ?

rio4 Б.Отгон: 9 тэрбум ам долларын өрөнд оруулсан Рио Тинто-г эсэргүүцэх Монгол алга уу?

Тэдний эсэргүүцлийн шалтгаан бол Монголд Риотинтогийн учруулж буй хохирлын дэргэд жижигхэн л дээ. Риотинтог эсэргүүцэх ганцхан шалтгааныг хэлье!!! Риотинтогийн зөвхөн өөрсдийнх нь алдаанаас болж Монголд учирсан хохирол 9.3 тэрбум ам доллар буюу 30 орчим их наяд төгрөг. Энэ бол Монгол улсын бүтэн 2 жилийн төсөвтэй тэнцэх мөнгө. Өөрт ноогдох байсан энэ мөнгөөр Засгийн газар сүүлийн 30 жилд тавьсан гадаад өрөө бүрэн дарахад хүрэлцэх байлаа.

rio1 Б.Отгон: 9 тэрбум ам долларын өрөнд оруулсан Рио Тинто-г эсэргүүцэх Монгол алга уу?

Риотинтог эсэргүүцэх түмэн шалтгаан бий. Монгол улсад өндөр хүүтэй зээл өгч, зориудаар өрөнд оруулсан,зээл, зээлийн хүүгээрээ Монголд ноогдох баялгийг өөрсдөө хуу хамж байгаа. Эргэж хэзээ ч нөхөн сэргээгдэхгүй говийн гүний усыг сорж буй. Энэ бүхнийг байг гэхэд Риотинто ядаж менежментээ зөв хийсэн бол 9,3 тэрбум буюу 30-аад их наяд төгрөгийг Монголчууд Оюутолгойн баялгаараа олох байлаа. Өөрсдийнхөө эрх ашиг,

rio3 Б.Отгон: 9 тэрбум ам долларын өрөнд оруулсан Рио Тинто-г эсэргүүцэх Монгол алга уу?

ирээдүйн үр хүүхдийн сайн сайхны төлөө тэмцэж чаддаггүй улс орныг хүлээж байдаг зүйл нь МӨХӨЛ. Өөр юу ч биш. Зөөлөн сэнтийд суухын төлөө хоорондын зодоондоо төв талбайдаа гэр хороолол бариад тэмцдэггүй бил үү? Монгол төрийн өндөр дээд албан тушаал 30 их наядаас давсан үнэтэй юм уу? Судлаач Ч.Бат-Эрдэнийн хийсэн энэ тооцооллоос Риотинтогийн алдаанаас болж монгол улс 9.3 тэрбумын хохирол хүлээснийг харж болно.

rio2 Б.Отгон: 9 тэрбум ам долларын өрөнд оруулсан Рио Тинто-г эсэргүүцэх Монгол алга уу?

Eguur.mnЦ.Цэрэнпунцаг 32 тэрбумаар хөшөө барихаар хөөцөлдөж явахад Завханы амаржсан эхчүүд эмнэлэгт зутарч сууна  Завхан аймгийн Улиастай хотын эмнэлэгт амаржсан эхчүүд 14 хэмтэй өрөөнд зутруухан суун, хөнжлөөрөө бүтээж байгаад хүүхдээ хөхүүлж байгаа нь энэ. Төрсний дараа гам барих, даарахгүй байх хэчнээн чухал билээ. Үүний сацуу дөнгөж төрсөн нярай хэчнээн эмзэг билээ. Гэтэл Монголын эрүүл мэндийн салбарын, Завхан аймгийн эмнэлгийн байгаа бодит байдал, нүүр царай ийм байна. Улиастай хотын эмнэлгийн халаалтын зууханд

gul1 Б.Отгон: 9 тэрбум ам долларын өрөнд оруулсан Рио Тинто-г эсэргүүцэх Монгол алга уу?

доголдол гарсан тул халаалт нь муудсан гэж албаныхан тайлбарлаж буй. Завханы эмнэлэгт амаржсан эхчүүд ингэж даарч, зутарч суухад тойргоос нь сонгогдсон УИХ-ын Ц.Цэрэнпунцаг 32 тэрбум төгрөгөөр “Богд Зонхов”-ын хөшөөг бариулахаар хөөцөлдөж яваа нь хачирхалтай. Коронавирусийн халдвартай, цар тахалтай байгаа өнөө цагт хаана хаанаа бүсээ чангалж буй. Ийм цаг үед улсын төсөвт 5.5 тэрбум төгрөгөөр анх сууж, 2021 онд 32.5 тэрбум болж өсөн тусгагдаж, өдгөө барилгынх нь ажил аль хэдийнэ эхлэн,

259372124_4532098093545210_4692696090123823184_n-923x1024 Б.Отгон: 9 тэрбум ам долларын өрөнд оруулсан Рио Тинто-г эсэргүүцэх Монгол алга уу?

сүндэрлэж буй “Богд Зонхов”-ын хөшөөг Ц.Цэрэнпунцаг нэр бүхий хоёр гишүүний хамт бариулахаар хуулийн төсөл санаачлан, дээгүүр доогуур гүйж яваа нь ёстой нөгөө С.Жавхлангийн хэлснээр тавилан юм даа. “Богд Зонхов”-ын хөшөөний асуудал олны анхаарлыг татаж, эсэргүүцэлтэй нүүр тулангуут бүгд л “Мэдэхгүй” гэдэг үгээр арьсаа хамгаалж, бусдад бухаж буй. Энэ хөшөөг бариулах хуулийн төслийг санаачилсан гурван гишүүний нэг нь Ц.Цэрэнпунцаг, нөгөө хоёр нь Анандбазар, Ц.Адьшаа.

bogd Б.Отгон: 9 тэрбум ам долларын өрөнд оруулсан Рио Тинто-г эсэргүүцэх Монгол алга уу?

Гэтэл сошиалаар, хэвлэлээр Анандбазар, Ш.Адьшаа хоёрыг илүү “балбаж”, Ц.Цэрэнпунцаг эвтэйхэн сугарч үлдсэн. Бүр энэ асуудлаар хэвлэлд тайлбар өгөхөөс илт дургүйцэн, ундууцаж буй. Цар тахалтай байгаа өнөө цагт хүн чухал уу, хөшөө чухал үү. Иргэдийн амь нас, эрүүл мэнд чухлаас чухал байлтай. Гэтэл Ц.Цэрэнпунцаг гишүүн хөшөө шүтэж явааг ойлгох ухаан хайрла. Ингэж хэлэхээр, хаа холын эмнэлэгт эхчүүд зутруу байгаад Ц.Цэрэнпунцаг буруугүй, шүүмжлэх юмаа олж ядлаа гэж магадгүй, зарим хүн.

259408777_347846933770696_4518911441467090061_n-1-1024x537 Б.Отгон: 9 тэрбум ам долларын өрөнд оруулсан Рио Тинто-г эсэргүүцэх Монгол алга уу?

Энэ асуудал түүнд хамаатай юу гэвэл хамаатай. Бүр хамгийн их хамаатай. Тойргийнх нь амаржсан эхчүүд гам ч барьж чадахгүй, эмнэлгийн өрөөнд зутруухан суухад Ц.Цэрэнпунцаг 3 сая, гурван тэрбум бус бүр 32 тэрбум төгрөгөөр хөшөө барих гээд явж байгаа нь өөрөө ёс зүйн том алдаа. Хөшөө барилаа гээд Монгол Улс хөгжихгүй, коронавирусийн халдвар арилахгүй. Эмнэлэгт зутруу суугаа, өнөө маргаашийн хоолны мөнгөө яаж олъё гэж яваа ардын амьдралд ямар ч нэмэр, тусгүй.

bogd Б.Отгон: 9 тэрбум ам долларын өрөнд оруулсан Рио Тинто-г эсэргүүцэх Монгол алга уу?

Харалган төрийн, мунхаг түшээдийн муйхар шийдвэрийн горыг иргэд бид л амсана. Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг их шүтлэгтэй. Тэрбээр гишүүн болсныхоо дараа Бурханы шашинд нөхөн олговор олгох хууль санаачилж байсан удаатай. Гэхдээ өөрийн бус өрөөлийн нүдээр асуудлыг харж, юу хийвэл ардын амьдралд тустай, хэрэгтэй гэдэг өнцгөөс харж шийдвэр гаргаж, хэрэгжүүлээсэй. Тэгвэл иргэд бидний амьдралд хэрэгтэй, тустай сан.

gul1 Б.Отгон: 9 тэрбум ам долларын өрөнд оруулсан Рио Тинто-г эсэргүүцэх Монгол алга уу?

bataa shuud