И.Цэрэнхүү: Вакцины тоо гүйцээх гэж дельтад ямар ч ач холбогдол үр дүн байхгүй вакцин хүн арддаа тулгаж, ард түмнийхээ эсрэг ажиллагаа явуулахаа үтэр түргэн зогсоо

Аутоиммун судлаач И.ЦЭРЭНХҮҮ 

ТОЙМХАУЗ МЭДЭЭ N103:  Малгай толгойгүй шууд л эхлье! РЕВАКЦИНАЦИ гэдгийг юу гэж ойлгох вэ? Ёстой аль дуртайгаараа ойлго, НЭМЭЛТ ВАКЦИНЖУУЛАЛТ, ДАХИН ВАКЦИНЖУУЛАЛТ…энэ бол нэршил, эрүүл ухаантай хүмүүс ЭМЯ-д гарч ирэхээр гарцаагүй ойлгоно, яригдана. Дэлхий дахин вакцины тоогоор хөөцөллдөж байсан алдаагаа ойлгож дахин шинээр эхлэж байгаа процесс. Товч тайлбарлая!

Өнөөдрийг хүртэл коронавирустэй явуулсан тэмцэл буруу байжээ, учир нь вирус нь хөгжөөд мутацид ороод илт эволюци явагдаад байдаг. Гэтэл ш/у нэг л зогсонги аргатай, цусанд аль болох их эсрэг биет үүсгэж зогсоо зайгүй вакцин шахаад байвал л аврагдана гэсэн найдвартай, ялна гэсэн ганц концепцитой, ийм л замаар явсаар ирж.

Гэтэл вакцинжуулалт тооны хувьд өсөхийн хирээр мутантын хувилбар бас олширч улам хурдтай харгис чанартай болдог байна, энийг эрдэмтэд олж тогтоожээ.
Германы эрдэмтэдийн тогтоосноор пфайзер вакциныг ихээр хийх тусам дэгдэлт ихэссэн, энийг цааш нуух аргагүй болжээ. Эмнэлэгт ирж хэвтэж байгаа хүний тал нь пфайзерийн 2 тун хийлгэсэн, 18-60 нас барагсадын дотор 18% нь 2 тун хийлгэсэн, 60 наснаас дээшхи дотор тал нь 2 тун хийлгэсэн байв.

6 И.Цэрэнхүү: Вакцины тоо гүйцээх гэж дельтад ямар ч ач холбогдол үр дүн байхгүй вакцин хүн арддаа тулгаж, ард түмнийхээ эсрэг ажиллагаа явуулахаа үтэр түргэн зогсоо

Германы эрдэмтэд энэ фактыг Бундестагт илтгэж, ил гаргаж тавьснаар хэдэн өдөр дискусс хийж шөнөжин хуралдаж эцсийн дүгнэлт гаргажээ. Энэ шийдэл нь РЕВАКЦИНАЦИ, үүний тулд бүх хүн амаа эхлээд вакцинжуулах ёстой, хатуу хөл хорио тогтоож байгаад вакцинжуулах ёстой юм байна гэж үзэв. Он гаруут ревакцинаци хийх нь тодорхой боллоо.

Ревакцинаци хийх вакцин нь одоо бэлэн байгаа вакцин биш, дельтагийн эсрэг модификацжуулсан вакцин, эсвэл шинэ вакцин байх ёстой юм байна. Австри мөн ийм бодлого барьж байна, ревакцинацийг 2 сарын 1-нээс улс орон даяар эхлүүлэхээр боллоо. Наана нь бүх хүн амаа вакцинжуулсан байх ёстой гэнэ. Энэ бол ХУУЛЬ, энэ бол дельтагийн шинэ хувилбартай тэмцэх СТРАТЕГИ. Шинэ хувилбар нь өнэмэх дельта” гэж үзэж байгаа AY4.2 мутацлагдсан вирусын гаралтай онц халдварт хамрын ханиад байж мэднэ.

Улс орнууд РЕВАКЦИНАЦИ гэгчийг өөр өөрийн аргаар эхлүүлж байна. Манай хойт хөрш модификацжуулсан СПУТНИК ЛАЙТ вакцинаар 11 сарын 21-нд эхлүүллээ, В.Путин өөрөө нээж өөртөө эхний хамрын цацалга ЛАЙТ вакциныг хийлгэлээ. Сүүлчийн вакцин хийлгэснээс хойш 6-8 сарын хооронд хийх ёстой юм байна. Дараа нь шаардлагатай бол жилийн дараа давтана, энэ процессыг ДАРХЛААЖУУЛАЛТ гэж байна.

-сурв-24-of-55-2-1024x531 И.Цэрэнхүү: Вакцины тоо гүйцээх гэж дельтад ямар ч ач холбогдол үр дүн байхгүй вакцин хүн арддаа тулгаж, ард түмнийхээ эсрэг ажиллагаа явуулахаа үтэр түргэн зогсоо

Өөр нэг жишээ, КАЗАКСТАН. Казаксатан улс РЕВАКЦИНАЦИ хийхээ сая 22-нд зарласан, Ерөнхийлөгч ЕС албаны бусад хүмүүс нээлт хийж Алаксей Цой дэлгэрэнгүй үг хэлсэн байгаа. Ревакцинацыг 2 үе шаттай улс орон даяар явуулах юм байна. эхний ээлжинд эмч эмнэлэгийн ажилтнууд, багш нар, 60-аас дээш насны иргэддээ хийх, дараа нь бүх нийтээр ревакцинацид хамруулах юм байна. Ревакцинаци хийхийн өмнө өнгөрсөн вакцинжуулалтын үр дүнг яг л Герман шиг нэгтгэн дүгнэж СТРАТЕГИ гарган зарлалаа.

Өнгөрсөн хугацаанд хийсэн 10 вакцинаа эсрэг биет үүсгэсэн үр дүнгээр нь жагсаахад СпутникV 70%-иар эхэнд жагсаж пфайзер 1%-иар хамгийн сүүлд оржээ. Казакуудад л лав пфайзер үр дүнгээ өгсөнгүй.  Казакстан олон вакцин хийсэн болоод ч тэрүү дельтагийн эсрэг модификацжуулсан вакцины хүрэлцээ муу байгаа болоод ч юмуу онцлогтой стратегийг сонгож авлаа. Матрицын Синопарм, КоронаВак, Хаяат-Вакс,КазКовид, Пфайзер вакцины араас СпутникV явуулах шийдвэр гаргалаа.

Мөн Спутник вакцины араас Пфайзер вакцинаар туршилт хийхээр шийджээ. Интервал нь 6-9 сар байх юм байна. Ер нь вакцины дараах нас баралтын шалтгааныг Германы эрдэмтэдийн нэг адилаар интервалыг ойртуулсанаас үүдэлтэй гэж үзсэн байна. ДАХЛААЖУУЛАЛТ: Дархлааны эд эсээр модификаци хийсэн вакциныг нэмэлт тунгаар хэрэглэхийг ДАРХЛААЖУУЛАЛТ гэнэ. ОХУ Спутник лайт вакцинаа дархлааны иммуноглобулинА уургаар модификцчилж дархлаажуулалтыг эхлүүллээ. Ирэх оны 4 сар гэхэд популяцын (сүргийн) дархлаа тогтоно гэж тооцож байна.

4-1024x683 И.Цэрэнхүү: Вакцины тоо гүйцээх гэж дельтад ямар ч ач холбогдол үр дүн байхгүй вакцин хүн арддаа тулгаж, ард түмнийхээ эсрэг ажиллагаа явуулахаа үтэр түргэн зогсоо

Герман дархлаажуулалтын СоVac-1 вакцинаа химийн аргаар гаргаж авсан Т-уурагаар модификацжуулсан байна, унаган дархлааны эд эс шдээ, клиникийн эхний шат амжилттай болсныг зарласан, өчигдөр та бүхэнд баяртайгаар мэдээлсэн байгаа. Дархлаажуулах нэмэлт вакцинууд нь эсрэг биет үүсгэхэд биш шууд унаган дархлааг сэргээх замаар коронавирусын халдварыг тэр дор нь юу ч үгүй устгахад зориулагдаж байна.

АНУ бас дархлаажуулалтын амны (oral) вакцин хийсэн мэдээтэй байгаа. ДАРХЛААЖУУЛАЛТ их гүрнүүдээс анхлан одоо л эхлэж байна, аль хэдийн дархлаагүй вакцинаар эхэлчихсэн яваа манай төр ичиж үхэж байгаа байлгүй дээ, яадын бол? Нөгөө САмарсайхан, Энхболд нараа Нобельд тодорхойлсон бол уу? ДҮГНЭЛТ: 1. Манайх маш яаралтай коронавирус ялангуяа дельтагийн эсрэг тэмцэх СТРАТЕГИ гаргаж дараагийн орж ирэх нь гарцаагүй нэмэх дельтагийн давалгаанд бэлдэх ёстой.

Үүний тулд РЕВАКЦИНАЦИ гэгчид хүсэвч эс хүсэвч орох шаардлагатай болно. 2. …дугаар вакцин гэдэг элийрлээсээ салах цаг болсонн, …дугаар вакцин гэж ярьж дэмийрч байгаа улс орон ертөнцөд манайхаас өөр даанч байхгүй ээ. 3. Вакцины тоо гүйцээх гэж дельтад ямар ч ач холбогдол үр дүн байхгүй вакцин хүн арддаа тулгаж ард түмнийхээ эсрэг ажиллагаа явуулахаа үтэр түргэн зогсоож дэлхийтэйгээ зэрэгцэж орших ёстой.

vac4 И.Цэрэнхүү: Вакцины тоо гүйцээх гэж дельтад ямар ч ач холбогдол үр дүн байхгүй вакцин хүн арддаа тулгаж, ард түмнийхээ эсрэг ажиллагаа явуулахаа үтэр түргэн зогсоо

Дээшээ галзуу юм шиг цойлж давхиад амжилт олохгүй. 4.Хойд хөрш энэ дельтагийн учрыг олчих шиг боллоо, одоо ОХУ-ын юу хийж байгааг алдалгүй дагаж Путинээс тусламж гуйх ёстой. Нэг удаа туслая гэхэд нь “БНХАУ бидэнд өгөөмөр тусламж үзүүлж байгаа” гээд голы нь гонсойтол хэлж урмы нь хугалсан, одоо тэр алдаагаа давталгүй сайхан хөршийн харьцаагаар ард түмнээ зовлонгоос ангижруулах ёстой.

Хүрэлсүх одоо айлчлахдаа бүрэн ойлголцоод ирэх нь зүйтэй шдээ. “Оросгүй бол Монгол байхгүй, Монголгүй бол Орост хэцүү” энэ бол алтан зарчим шүү. 5. Коронавирусын дараагийн довтолгоо дельтагаас аюултай вирусын онц халдварт хамрын ханиад болтой байна, бэлтгэх л хэрэгтэй. УТ ашгийн сонирхлоос холуур байж үр дүнд хүрдгийг яс мах, олон хүний үхлээр мэдэрцгээлээ.   СЭРЭХ ЦАГ БОЛЖЭЭ!   Ингээд цааш цааш гүүрлэн тараана уу!   Баярлалаа!

vac3 И.Цэрэнхүү: Вакцины тоо гүйцээх гэж дельтад ямар ч ач холбогдол үр дүн байхгүй вакцин хүн арддаа тулгаж, ард түмнийхээ эсрэг ажиллагаа явуулахаа үтэр түргэн зогсоо

bataa shuud