Харвардын их сургууль төгсөгчөө онцолжээ

Б.Од
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн төгссөн Харвардын Кеннедигийн нэрэмжит Засгийн газрын их сургууль цахимдаа “Шинэ үеийн дуу хоолой” буланд түүний ярилцлагыг онцолжээ. Тус цахимд “Манай сургуулийг төрийн удирдлагын магистраар 2015 онд төгссөн Л.Оюун-Эрдэнэ нэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайд боллоо. Тэрбээр Монголын удирдах түвшинд шинэ үеийн дуу хоолой болж байна” гэсэн өмнөтгөлтэйгөөр түүний ярилцлагыг нийтэлжээ.

Улс төрд орох болсон шалтгааныхаа тухай “Улс оронд минь эрс өөрчлөлт хэрэгтэйг би мэдэрсэн. Учир нь орон нутгийн засаг захиргаатай ойр ажиллахдаа манай улс ямар их авлига, хүнд суртал, улс төрийн хагаралтай болсныг хараад их харамсаж байлаа. Мөн төрийн албан хаагчдын хариуцлагагүй, ёс зүйгүй үйлдлээс болж олон боломжоо алдаж байгааг хараад бухимдсан. Энэ бухимдал, харуусал хоёр намайг улстөрч болоход нөлөөлсөн гэж боддог” хэмээн ярьжээ.

-Эрдэнэ1 Харвардын их сургууль төгсөгчөө онцолжээ

Энэ цахимын “Монгол Улсын төрийн удирдлага шинэ үед шилжсэний төлөөлөл нь та. Эрх мэдлийг 1980 оны хүнд шилжүүлэх нь ямар ач холбогдолтой вэ” гэсэн асуултад Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс ардчилалд шилжээд 30 жил боллоо. Энэ хугацаан дахь эрх баригчдын ихэнх нь ЗХУ-ын тогтолцооны үед боловсрол эзэмшсэн. Ардчилсан хувьсгал 1990 онд болсны дараа шинэ нийгэм, улс төрийн системийг хүлээн зөвшөөрөх нь тэдэнд амаргүй байсан болов уу. Харин 1980 онд төрсөн миний үеийнхэн ардчиллыг улам бэхжүүлэх түүхэн хариуцлагыг үүрсэн” хэмээн хариулжээ.

“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын тухай “Монгол Улс ардчилалд шилжээд 30 жил боллоо. Тиймээс өнгөрсөн 30 жилд юу хийснээ эргэцүүлэн ирэх 30 жилийн алсын хараагаа зураглах нь зүйтэй хэмээн үзсэн. Тиймээс урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын хараа-2050”-ыг боловсруулсан. Парламентаас баталсан энэ баримт бичигт эдийн засгаа төрөлжүүлэх, уур уурхайгаас хамааралтай байдлыг бууруулах, Засгийн газрын үйлчилгээгээ цахим болгох, дундаж давхаргыг дэмжсэн ажлын байр бий болгох гэсэн нэн чухал асуудлыг тусгасан.

-Эрдэнэ Харвардын их сургууль төгсөгчөө онцолжээ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байхаасаа энэ бодлогыг удирдаж байсан би Ерөнхий сайдынхаа хувиар тус баримт бичгийн хэрэгжилтийг хариуцаж байгаадаа баяртай байна” гэж ярьжээ. Та яагаад Харвардын Кеннедигийн их сургуульд сурахаар шийдэв. Энэ сургуулиас сурсан зүйлээсээ юуг нь ажилдаа хэрэгжүүлж байна гэсэн асуултад “Би ямар ч эргэлзээгүйгээр Харвардын Кеннедигийн нэрэмжит Засгийн газрын их сургуулийг сонгосон. Өөр сургуульд өргөдлөө өгөөгүй.

Харвардад сурч байх хугацаандаа олж авсан академик мэдлэг минь Засгийн газарт ажиллахад их тусалсан. Тиймээс одоо суралцаж байгаа оюутнууддаа хандан “Хичээлийн даалгавар, шалгалт гээд ямар ч завгүй, бүх зүйл тодорхой бус санагдах болно. Гэхдээ Харвардыг төгсөх үедээ чи сургуулиасаа их зүйл сурснаа ойлгож, тэр мэдлэг тань өөрийн тань карьерт ямар чухал болохыг мэдэрнэ” гэж хариулжээ.

-Эрдэнэ2 Харвардын их сургууль төгсөгчөө онцолжээ

“Монголын Засгийн газрыг удирдах ирээдүйн залууст хандан юу хэлэх вэ” гэсэн асуултад “Дэлхийн шилдэг их сургуулиудад боловсрол эзэмшсэн залуусаа эх орондоо буцаж ирэхийг Монгол Улсын Засгийн газар уриалж байгаа. Энэ бодлогоо цаашид үргэлжлүүлнэ. Эх орныхоо хөгжлийн бодлого, шийдвэрт гар бие оролцох шиг нэр хүндтэй үйл хэрэг байхгүй гэж би боддог. Хэрэв эх оронд тань өөрчлөлт хэрэгтэй гэж санагдаж байгаа бол үүнийгээ хийх цаг нь болсон” гэсэн байна.

Эрх баригч МАН-ын Удирдах зөвлөл мягмар гарагт хуралдаж, намын Их хурлаа ирэх сарын 6-ны даваа гаригт хийхээр товлосноо зарласан. XXX хурлаар намынхаа даргыг сонгох юм. Өдгөө МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажиллаж байна. Түүнийг намын даргаараа батлах эсэх мэдээллийн дараахан Харвардын Кеннедигийн их сургууль түүнтэй хийсэн ярилцлагаа “Шинэ үеийн дуу хоолой” хэмээн онцолж, гол нийтлэл болгосон нь анхаарал татаж байна.

-Эрдэнэ4 Харвардын их сургууль төгсөгчөө онцолжээ

Б.ДОГМИД: ЭМЭЭЛ, ХАЗААРЫНХАА БҮТЭН ДЭЭР НАДААС УУЧЛАЛТ ГУЙХГҮЙ БОЛ ГҮЖИРДЭЖ, ГҮТГҮҮЛСНИЙХЭЭ ХАРИУД БИ ШҮҮХЭЭР НЭР ТӨРӨӨ СЭРГЭЭЛГЭХ БАЙХ ШҮҮ!

Төрийн соёрхолт, зохиолч Б.Догмид гуайг Чимэгбаатар гэх хүн их л уурлууллаа. Баргийн зүйлд дуугүй өнгөрөх гүндүүгүй хүн цахим хуудсандаа доорх зүйлийг бичжээ. Тэрбээр “Чимэгбаатар-аа! Чи сэрж, ядаж сэрүүнээрээ битгий зүүдэл. Миний бичсэн “цөөн” хэдэн өгүүллэг, туужийг өргөн олон уншигчид нэр зүсээр нь, им тамгаар нь мэддэг юмаа. Миний бие ардын хувьсгалын 100 жилийн ойн уралдаанд хуучин өгүүллэгээ сойж, аймгийнхаа наадамд дал мөр нь гандсан хуучин тэрлэгээрээ гоёж нэрээ хөөдөх дээрээ тулсан ядарсан амьтан биш ээ.

Чи энэ мэт хэн бүхний мэдэх энгийн зүйлийг ялгаж салгахгүйгээр яаж утга зохиолын “доктор” болсон чинь сонин байна. Надад итгэдэггүй юмаа гэхэд уралдааны шүүгчид, эрдэмтэн мэргэдэд итгэж чадсангүй юу. Тэд миний бүтээлийг чамаас илүү мэднэ. Хэрвээ уралдаанд миний явуулсан “Дайны жилийн хүүхнүүд” өгүүллэг урьд өмнө нь ямар нэг ном сонинд хэвлэгдэж олны хүртээл болсон бол чи онтой, сартай нь олоод ир. Би чамд уралдааны шагналыг нь бүрэн бүтнээр нь өгье.

4site-1024x643 Харвардын их сургууль төгсөгчөө онцолжээ

Чиний шалдан онол номносон докторын диссертаци хэнд ч хэрэггүй болоод архивт амьсгал хураагаад хэвтэж байхад миний хэдэн “халтар” өгүүллэг ард олны дунд амьд сэрүүн алхаж явж юуны магад аа. Замын хүний үгээр унаа хийж давхисан хүн эзэнгүй хээр газар явгардаг юм шүү. Эмээл, хазаарынхаа бүтэн дээр надаас уучлалт гуйхгүй бол гүжирдэж, гүтгүүлснийхээ хариуд би шүүхээр нэр төрөө сэргээлгэх байх шүү!” хэмээв.

Харин түүний дэмжигчид Чимэгбаатар гэж ямар хүн байна аа хэмээн эрэлхийлж байна.  Хэл шинжлэлийн доктор, багш Ч.Чимэгбаатар саяхан Б.ДОГМИДЫН ТҮРҮҮГ ЦУЦАЛЖ, Б.ОЙДОВЫН ӨГҮҮЛЛЭГ ТҮРҮҮЛЭХ ЁСТОЙ хэмээж, бар сууриа илэрхийлсэн байна.  Хувьсгалын 100 жилийн ойд зориулсан уран зохиолын уралдааны өгүүллэгийн төрөлд Б.Догмидын “Дайны жилийн хүүхнүүд” бүтээл түрүүлсэн. Энэ өгүүллэг өмнө нь хэвлэгдэж байсан, хуучин өгүүллэг, уралдааны болзолд уралдаанд ирүүлэх бүтээл нийтийн хүртээл болоогүй байхыг онцлосон байна.

Тэрбээр “Шүүгчийн зөвлөл Догмидын өгүүллэг өмнө нь хэвлэгдэж байсныг мэдээгүй юү, мэдэн будилсан уу, ямар ч л байсан түрүүлгэжээ. Шалгаруулалтын дүн гарах үед ч зохиолч нөхөд хуучин өгүүллэг гэж анхааруулсаар байхад шалгаруулах зөвлөл нь чимээгүйрхээд, нам дараад өнгөрсөн аж. Саяхан, допингдсон бөхийн түрүүг цуцалж, даваагаа алдсан бөхчүүд цолоо нэхэн авцгаалаа. Зохиолч Догмид яах аргагүй допингджээ. Түрүүгий нь цуцлах л ёстой. Тэгвэл, уг уралдаанд үзүүрлэсэн зохиолч Б.Ойдовын “Ялгуун саарал” өгүүллэг түрүү хүртэх ёстой болно, шударга ёс гэж байдаг л бол… гэсэн юм” гэжээ.

3 Харвардын их сургууль төгсөгчөө онцолжээ

В.ПУТИН ВАКЦИНЫ ХҮНЭЭ ГЭЭСЭН ӨРСӨЛДӨӨН, ШУДАРГА БУС ДЭМЖЛЭГЭЭСЭЭ САЛАХ ЁСТОЙ ХЭМЭЭВ:  ТОЙМХАУЗ МЭДЭЭ N102: ТОЙМ бичил нийтлэл хийлгүй их удсан байна, мэдээлэх ёстой зүйл, амласан сэдэв ч овоорчиж. Локдаунд сууж байгаа цагаа ашиглаад чухал чухал сэдвүүдээр мэдээ хүргэе гэж шийдлээ. Европ бүхэлдээ тэр дундаа Австри Герман Унгараас эхлээд зарим оронд 4 дүгээр давалгаа эхэлсэн нь ойлгомжтой боллоо.

Хоёр зүйл бүрэн тодорхой болоогүй байна, ямар мутант довтолсон нь одоо хүртэл тодорхой мэдээлэгдээгүй байна, дельта+ AY 4.2 гэж миний хувьд төсөөлж байна, маргаашнаас зарлагдах байхаа. Нөгөө нэг зүйл нь зарласан локдаун нь вакцин огт хийлгээгүй хүмүүсийн эсрэг бүхэлдээ хандчихлаа. Бодлого стратегаа бүрэн гүйцэд хэлээгүй байна. Австрид бүх нийтийг хамарсан локдаун 22-ноос эхлэн 21 хоног үргэлжилж 12 сарын 23-нд амтоматаар бууна гэсэн канцляр А.Шалленбергийн шийдвэр гарсаан. Маргааш нилээд юм тодорхой болох чигтэй байна, дэлгэрэнгүй мэдээлнэ.

Болж байгаа үйл явцыг нэгтгээд базаад дүгнэхээр тодорхой хугацааны дараа дахин бүх нийтээр нь вакцинжуулах чиг хандлага руу орох шиг боллоо. Австри бол 2 сарын 1-ээс гээд хууль гаргачихсан. Мэдээж ард түмэн эрс эсэргүүцэж байна, өнөөдөр Венад 35 мянган хүний сүрт жагсаал боллоо. Дэлхий дахины чиг хандлага дэлхийгээрээ вакцинжуулалтад жигдхэн хамрагдах гарц руу л явлаа лдаа. Бустер вакцинд яарахгүй байна.

-хазара Харвардын их сургууль төгсөгчөө онцолжээ

…дугаар тун гэж манай хэдэн мангар юмнууд шиг ярьж байгаа улс гэж алга. Угаасаа ч …дугаар вакцин гэж дугаарлах боломж байхгүй шдээ. “Бүтэн тун” гэж нэг мангар юм ярина, юу гэсэн ч үг юм, эхний 2 тун нь БҮТЭН юм бол тэр 3-р тун гээд байгаа нь тэгээд юу юм. “Цэг тун” юм шиг байгаа юм, вакцин хийж байгаа газраа ЦЭГ гээд байдын билээ, эсвэл тасла ч юмуу?, “ТАСЛАЛ ТУН”. хэхэ.

Ичсэн нүүрэндээ “бүтэн тун” гэж ярихаа больсон шүү гэнээ хэхэ. Ер нь л балайрч байна дөө. Нэг нөхөр эйфора байдалд орчоод худлаа яриад яваад байдын, зарим нь ч экстремист бүр нацист арга руу шилжиж байгаа болотой байна. “3-р тун хийлгэхгүй байгаа хүмүүст хүч хэрэглэ” гэсэн тушаал өгчээ, бичлэгийг постоллоо. Завхрал улам л гүнзгийрсээр байна…сайн юм биш лдээ.

За нэг иймэрхүү малгай өлгөчихлөө, сэдэв рүүгээ орьё! Энэ пандемиа цаашид ер нь яах вэ? гэж маш олон хүн асуудаг, би одоо яаж мэдхэв дээ, харин дэлхийд нэр, эрх дархтай 2 хүний хариултыг та бүхэнд толилулья, нэг нь том гүрний төрийн тэргүйн, нөгөө нь мөнгөний хаан. Аль аль нь вакцинд хамгийн их хамааралтай эрхмүүд.Мөнгөний хаанаас нь эхэлчихье дээ!

 Харвардын их сургууль төгсөгчөө онцолжээ

ОРАЛЬНЫЙ ВАКЦИНЫ ТУХАЙ БИЛЛ ГЕЙТСЫН ПРОГНОЗ: Өчигдөр АНУ-д “Майкл Блүмбергийн гэх тодотголтой дэлхийн баячууд оролцсон Шинэ ЭЗ-ын форум болоод өнгөрлөө, нэг их сүр дуулиантай мэдээлэл тархсангүй. “Мөнгөний хаан” Билл Гейтс тэр форум дээр үг хэлж бүгдий нь мэлийлгэж орхив. “Мөнгөний хаан” гэдэг нь шууд утгаар шүү, их мөнгөтэй гэдгээр нь биш, угаас хамгийн их мөнгөтэй хүн биш шүдээ, хаан хүн ард түмнэа удирддаг шиг Билл мөнгийг удирдаж чадаад байгаа болохоор нь тэгж нэрлэлээ.

“Дэлхийн пандемиа төгсгөл рүүгээ ойртлоо” гэж үгээ эхлэв. Ер нь бие тоочихсон дээрэнгүй эр лдээ. Өөрийгөө нийгмийн зүтгэлтэн, филантроп гэж хэлдэг, би бол түүнийг филантроп биш харин мизантроп гэж хэлнэ, за тэрч яахав. Тэрээр, халдварлалтын тоо огцом унаж нас баралтын түвшин эрс буурна, удахгүй ирэх зуны эхээр гэхэд пандемиа чөтгөр шулам руугаа тонилох болно, бараг зун ч хүрэхгүй байхаа даа гэчихэв.

Яг энэ процесст байгалийн дархлаа, шинэ эм дэм болно. Тарьдаг вакцин биш оральны(залгидаг) эм гарна гэж хэллээ. Ганцхан зүйл санаа зовоож байна гээд коронавирусын шинэ штамм гарч ирэх үү?, гэдэг л асуудал. Одоо байгаа пандемиад санаа зовох юм байхгүй, вирусын гаралтай улирлын чанартай хамрын ханиад болон үлдэнэ гэж тэр хэллээ.

4-1024x683 Харвардын их сургууль төгсөгчөө онцолжээ

Тэр нэмж хэлэхдээ, вакцин хүрэлцэхгүй байгаа асуудал ч мөд шийдэгдэнэ, Африкт маш их вакцин хэрэгтэй болно, тэрийг шийдэж болно. Дашрамд хэлэхэд амны вакциныг Merck фирма үйлдвэрлэнэ, үнэтэй биш 8$ хавьцаа байх болуу гэлээ. Шинэ пандемиа гарахаас айж байгаа л бол хүн төрөлхтөн гриппын ханиадтай сайн тэмцэх ёстой шүү гэж шууд хэллээ.

Билл Гейтс мөнгийг биш вирусыг удирдаад байгаа юм бишүү? Тэр үнэн бол энэ үнэн гэдэг шиг ВИРУСЫН ХААН юм биш үү? Энэ миний асуулт. Вакцинд хөрөнгө оруулсан түүний капитал эргээд нугарч орж ирснийг зарим агентлаг мэдээлдэг лдээ. В.ПУТИН, ДЭМБ РУУ ТОМ ЧУЛУУ ШИДЭВ: САяхан АТЭС-ын Саммит болоод өнгөрлөө. АТЭС гэдэг нь Ази Номхон дарайн ЭЗ-ын хамтын ажиллагааны орнууд гэсэн үг. Энэ Саммитад В.Путин онлайнаар оролцож дэлгэрэнгүй үг хэллээ.

Шинэ штамм, одоогийхоос хэд дахин аюултай тахал гарч ирэх магадлал бий, тийм учраас улс орнууд хоорондоо эвдрэлцэх биш харин илүү нягтралтай байхын тулд ОУ-ын нийгэмлэгтэй байвал сайн гэж тэр хэллээ. Вакцины талаар хүнээ гээсэн өрсөлдөөн, протекционизмаасаа салах ёстой, эм эмийн зүйлийн харилцан хүлээн зөвшөөрөх, вакцины сертификат дээр ч шуурхайлах ёстой гэж хэллээ. Элдвийн протекционизмаас салахгүйгээр вакцин, эм тариа дутагдалтай байгаа орнуудын асуудлыг шийдэх боломжгүй гэж хатуу хэллээ.

-сурв-24-of-55-2-1024x531 Харвардын их сургууль төгсөгчөө онцолжээ

ДЭМБ-ын Ерөнхий захирал Т.Гебрейесус “вакцины хуваарилалтад тэгш бус байдал байна” гэж хэлээ биз дээ. Энд чинь л хүнд суртал, протекционизм цуг байгаад байна, энэ бол “хамтын ажиллагаанд байгаа толбо” гэсэн үгийг ДЭМБ-д хандуулан шидлээ. Тэр үгэндээ “Брунди, Гаити, Чад, Өмнөд Судан, Камерун, Мадагаскар, Йемен…хүн амын 1% нь л вакцинжуулалтад хамрагдсан байна.

Энэ тэгээд хуваарилалтын тэгш бус байдал мөн биз дээ,тэгээд яагаад дэлхийн хамгийн үр дүнтэй вакцинаа хаагаад байна? гэж шууд асуув. Путин, Ази Номхон далайн орнуудын ЭЗ-ын харилцаанд ч худалдаанымпротекционизм байгааг онцлон тэмдэглэсэн байна. Ер нь бол коронавирусын довтолгоо далайн давалгаа шиг байгаа, дэгдэлт-плато өндөрлөг- уналт гээд өөрийн зүй тогтолтой юм.

Дельта вирусын хувьд уналтандаа байна, унаж дуусаад дахиа л эргээд довтлоно, зүй тогтол нь тийм юм. Харин дараагийн довтолгоонд манай улс бэлэн үү? УОК, ЭМЯ энийг ойлгож байгаа юу? Мэдэж байгаа юу? Үндэсний стратеги байгаа юу? Мэдээж үгүй, яагаад? Яагаад? Цааш гүүрлэн тараана биз ээ,баярлалаа!
Аутоиммун судлаач И.ЦЭРЭНХҮҮ /21-11-20 өдөр Австрия/

1 Харвардын их сургууль төгсөгчөө онцолжээ

bataa shuud