О.ДӨЛГӨӨН: Гараараа ч болов давсаа цацаад үүргээ биелүүлэхгүй бол болохгүй

Ergelt.mn О.ДӨЛГӨӨН: Гараараа ч болов давсаа цацаад үүргээ биелүүлэхгүй бол болохгүй: Арваннэгдүгээр сарын 19-ний өглөө нийслэлд цас орсон байлаа. Нийслэлд цас орохоор хамгийн түрүүнд ажилдаа гардаг хүмүүс бол Хот тохижилт үйлчилгээний газрын ажилчид. Эл өглөө ч мөн тэд цасаа цэвэрлэхээр хүрз, шүүрээ барьсаар ажилдаа гарчээ. Энэ үед тэдний дундаас хогийн машин дотор суугаад, зам руу гараараа давс цацаж байгаа ажилчдын дүр зураг цахим орчинд тархсан нь олныг шуугиулав. Тэд бол Сонгинохайрхан дүүргийн Хот тохижилт үйлчилгээний газрын ажилчид бөгөөд

эл өглөө Саппорогийн ар талын зам дээр давс цацах үүрэг авсан нь энэ аж. Үнэхээр энэ бол техник технологи хөгжсөн ХXI зуунд ичмээр бөгөөд эмзэглэмээр дүр зураг. Нөгөө талаар нийслэлийн өнгө төрх, цэвэр цэмцгэр байдлыг хариуцдаг Хот тохижилт үйлчилгээний газрын бодит төрх байдал л энэ гэлтэй. БУСДАД ЭД ХӨРӨНГӨ ЧУХАЛ БОЛ НАДАД АЖИЛ МИНЬ ЧУХАЛ. Хэдийгээр тус дүүргийн Хот тохижилтын газрын дарга ажилчиддаа шууд гараараа давс цацах даалгавар өгөөгүй ч халтиргаатай зам дээр,

машины түгжрэл дунд цас цэвэрлэх машиныг даган давс хүрздэн, зам руу цацах даалгавар өгсөн нь гараараа давс цацах нөхцөлд хүргэжээ. Өөрөөр хэлбэл, Хот тохижилт үйлчилгээний газрынхан ажилчдынхаа аюулгүй байдал, амь насны эрсдэлийг үл тооцон, улаан гараараа цас цэвэрлэх үүргийг оноожээ. Тэгвэл Эргэлт.мн мэдээллийн сайт тухайн үеийн нөхцөл байдлын талаар машин дотроос давс цацаж явсан, Сонгинохайрхан дүүргийн Хот тохижилт үйлчилгээний газрын ажилтан О.Дөлгөөнтэй уулзлаа.

dul1 О.ДӨЛГӨӨН: Гараараа ч болов давсаа цацаад үүргээ биелүүлэхгүй бол болохгүй

Түүний хувьд Хот тохижилт үйлчилгээний газарт ажилд ороод хэдхэн сар болж байгаа бөгөөд мэргэжилгүйн улмаас цалин өндөртэй гэж тус газрыг сонгожээ. Тэрбээр “Тухайн үед манай ачааны машин өгсүүр газар явсан. Бидний араас нэг машин явж байсан болохоор гутал халтирч, хойд талынхаа машины доогуур орох эрсдэлтэй учир хүрзээр давсаа цацах боломжгүй болж, хогийн машин доогуур уу, хүний машин доогуур орж, амь насаа алдах уу гэсэн сонголт тулгарсан.

Тэгээд хамт ажиллаж байсан хүнтэйгээ ярилцаад, 200-300 метрийн газар гараараа цацахаар шийдсэн юм. Хамгийн гол нь бид үүргийнхээ дагуу ажилласан. Гараараа ч болов давсаа цацаад үүргээ биелүүлэхгүй бол болохгүй. Мөн машин тулсан байхад давсаа хүрзээр цацах юм бол тухайн хүний машин эвдрэх, осолдох эрсдлийг ч бодсон. Нөгөө талаар тийм нөхцөлд яаж, ийж байгаад өгсөн үүрэг даалгавраа л биелүүлэх ёстой. Бусад хүнд эд хөрөнгө нь чухал шиг надад ажил минь чухал” гэж ярив.

Тэрбээр ийн өгүүлэхдээ жаахан бухимдалтай байгаа нь ярианых нь өнгөнөөс илт. Тэр эрсдэлтэй нөхцөлд ч үүргээ биелүүлэх гэхдээ л улаан гараараа зам руу давс цацах сонголт хийсэн. Үүрэг гэхээс илүү тэр ажилгүй болохоос айсан. Амьдралын эрхээр сургуульд сурч чадаагүй. Арга ядахдаа, арай цалин өндөр гэсэн тохижилт үйлчилгээний газар ажиллахаар орсон нь О.Дөлгөөний буруу биш. Ерөөс үүргээр далайлгаж, ажилчдынхаа аюулгүй байдлыг

del2 О.ДӨЛГӨӨН: Гараараа ч болов давсаа цацаад үүргээ биелүүлэхгүй бол болохгүй

хангаж ажиллаагүй тус дүүргийн Хот тохижилт үйлчилгээний газрын удирдагчдын буруу л энд бий.  Тэд цас ороход, аль зам илүү халтиргаа гулгаатйа, аль нь өгсүүр, тэгш гэдгийг арван хуруу шиг ээ мэдэж, тэр бүрт ажилчдынхаа эрсдэлийг нарийн тооцон, эрсдэлтэй нөхцөлд улаан гараараа давс цацахаас өөрөөр ямар арга хэмжээ авахыг одоо хүртэл тооцоолоогүй байгаа нь даанч харамсмаар. Ерөөс энэ байдал нь л тэднийг ажилчдаа улаан гараараа зам руу давс цацахад хүргэсэн.

Б.БАТТУЛГА: ӨӨРСДӨӨ ГАРААРАА ДАВС ЦАЦАХААР ШИЙДСЭН БАЙСАН. Бид тухайн энэ асуудалтай холбоотойгоор тус дүүргийн Тохижилт үйлчилгээний газрын дарга Б.Баттулгын тайлбар авав. Тэрбээр “Манай Сонгинохайрхан дүүргийн тохижилт үйлчилгээний газар хог тээвэр, зам талбай, ногоон байгууламж гэсэн үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нийт 254 ажилтан, албан хаагчдын бүрэлдэхүүнтэй ажилладаг.

Тухайн өдөр цас орж, халтиргаа гулгаанаас үүдсэн замын ачаалал их байсан.  Тэгэхэд Саппорогийн ард талд ажиллахаар хувиарлагдсан ажилчид зам өгсүүр хойд машиныхаа хөлд орчих гээд байсан учир гараараа давс цацахаар шийдсэн юм билээ. Гэхдээ 100 хан метр газарт л гараараа цацсаныг хажуугаар нь өнгөрч явсан машины хүмүүс зургийг нь авч цахим орчин тавьсан байна билээ. Тэр өдөр бүх л зам халтиргаа, гулгаатай, хүн өдөр байсан.

sum О.ДӨЛГӨӨН: Гараараа ч болов давсаа цацаад үүргээ биелүүлэхгүй бол болохгүй

Манай ажилчид нэг иргэн ч болов битгий халтираасай гэж ажилласан. Түүнээс биш бид хөдөлмөрийн хууль зөрчсөн, ажилчныхаа аюулгүй байдлыг алдсан зүйл байхгүй. Угаас манайд цасаа өөрөө автоматаар засаад явдаг ганцхан машин бий. Бусад нь заавал ачигч нар нь хүрзээр цацах зориулалттай байдаг. Ер нь зорхиулалтын технологи давсыг оновчтой газар нь цацаж чаддагүй болохоор ажилчид маань заавал машинаа дагаж явж, давсаа цацдаг” гэлээ.

Уншигч та түүний хариултаас хэчнээн хэнэггүй, хариуцлаггүй байгааг харж байгаа байх. Эцсээ хүртэл өөрсдийгөө хамгаалж, мөрөөрөө ажлаа хйигээд явж байгаа ажилчдадаа буруу өгч, өөрсдийгөө огт гэм буруугүй мэтээр ярьж сууна. Энэ мэт өөрсдийгөө өмгөөлсөн хариулт үүгээр дуусахгүй. Учир нь бид тус дүүргийн даргаас мэдээлэл авсаны дараа тухайн үед давс цацаж явсан хоёр иргэнтэй уулзахыг хүсэхэд, “Манай ажилчид арван жил төгссөн, мэдлэг боловсролгүй, буруу зөрүү зүйл ярьж мэднэ.

Бид яриа өгүүлэхгүй” гэсэн хариултыг хэлж байв. Мөн О.Дөлгөөнөөс яриа авч байхад хариуцсан дарга нь цөм тойрон зогсож “Манай ажилтнаас хамаагүй асуул асуух хэрэггүй. Маргааш ажилдаа ирэхээ больчихно” гэсэн зүйлийг ярьж байв. Энэ бол өөрсдийнхөө хариуцлаггүй байдал, буруу үйлдлийг нуух гэсэн, хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн нэг илрэл юм. Өнөөдөр Хот тохижилт үйлчилгээний ажилчид хогийн машинд суучихсан улаан гараараа зам руу давс цацах үүрэг авч байна. Маргааш тэд бас ямар амь эрсэдсэн үүргийг хүлээх бол…

dul1 О.ДӨЛГӨӨН: Гараараа ч болов давсаа цацаад үүргээ биелүүлэхгүй бол болохгүй

bataa shuud