32 тэрбумыг ард түмнийхээ татвараас хулгайлах нэгнийг олж сонгосноороо бид бас буруутай

Улстөрчид олж уншсан эсэхийг мэдэхгүй. Ийм утга Богд Зонховын сургаальд бий. Тэд “Бодь мөрийн зэрэг”-ийг шимтэн уншсан учраас, алхам алхмаар гэгээрэлд хүрэх арга замыг зааж сургаж үлдээсний төлөө Богд Зонховт хөшөө босгох гэж адлуулаагүй. Харин Богд Зонховын нэрээр хуулийн хулгайн арга замаар төсвөөс мөнгө хусах гэсэн хардлага дор “алуулж” байна. Манайхан “Зулын 25” гэж олонтаа сонссон, мэдэх нь мэднэ. Зарим хүн энэ өдөр зул барьж, сүсэг ихтэй нь мацагтан болдог.

259372124_4532098093545210_4692696090123823184_n-923x1024 32 тэрбумыг ард түмнийхээ татвараас хулгайлах нэгнийг олж сонгосноороо бид бас буруутай

Өвлийн тэргүүн сарын 25-нд тохиодог “Зулын 25” бол Богд Зонховын мэндэлсэн, мөнх бусыг үзүүлсэн өдөр бөгөөд монголчууд олон жилийн турш тэмдэглэн буянд шамдаж иржээ. Энэ нь өдрийн барьсан зулаар шөнийг өдөр мэт гэрэлтүүлж, “Мэгзэм” хэмээх шат шүлгээр буяныг арвижуулж, нүглийг нимгэлэх зан үйл, ёс заншил, тайлалтай юм билээ. Хоржоонтой нь, удахгүй, ирэх даваа гаригт тохиох “Зулын 25”-ныг бид нийгмээрээ

bogd 32 тэрбумыг ард түмнийхээ татвараас хулгайлах нэгнийг олж сонгосноороо бид бас буруутай

энэ өдрийн эзэн-Богд Зонховын хөшөөний хэрүүлтэй, нэг хэсэг нь Богд Зонховын нэрээр төсвөөс хулгай хийх гээд баригдсан хардлагатай угтаж байна. Харин бодит кейс бол энд цагдаагийн нүдэн дээр болдог халаасны хулгайгаас тэс өөр, цаасан дээр гарын үсгээр л үйлддэг авлигын шинжтэй үйлдэл ч байж магадгүй нь хамгийн ноцтой. 2020 оны улсын төсөвт 5.5 тэрбум төгрөгийн төсөв батлуулсан хэрнээ түүнийгээ авалгүй, ямарч тендергүйгээр,

uih7 32 тэрбумыг ард түмнийхээ татвараас хулгайлах нэгнийг олж сонгосноороо бид бас буруутай

төрийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр барилгын ажил нь эхлээд талдаа орж байгаа нь өөрөө сэжиг. Нийслэлийн төвд шахуу хэн дуртай нь төрийн байгууллагын хяналтгүйгээр, бас тендергүйгээр дуртайгаа бариад дуусах гэж буйг ямарч албан тушаалтан мэдэхгүй байна гэхээр үнэмшилгүй. Хэн гээч буянтан нь хувийн мөнгөөрөө ийм их ажил хийснийг, одоо яг хэн нь төсвөөс 32 тэрбум төгрөг авах гээд байгааг мэддэг хүн алга.

uih 32 тэрбумыг ард түмнийхээ татвараас хулгайлах нэгнийг олж сонгосноороо бид бас буруутай

Учрыг мэдэх ёстой ажил хариуцсан албан тушаалтнууд нь бүгдээрээ шахуу “мэдэхгүй” гэж мэлзэх. Төсвийг захиран зарцуулах сайд нь “уг хөшөө өмнөх сайдын эхлүүлсэн ажил” гэдгээс цаашихийг мэдэхгүй гэв. Хөшөөг анх санаачилсан УИХ-ын гишүүд болон тухайн үеийн Сангийн сайд нь анх 2021 оны төсөвт 5.5 тэрбумаар төсөвлөснөөс өөрийг мэдэхгүй гэж. Одоогийн Сангийн сайд болохоор хөшөөг барих ажил тендергүй эхлээд явж байгаагаас илүүг огт мэдэхгүй гэжээ.

uih8 32 тэрбумыг ард түмнийхээ татвараас хулгайлах нэгнийг олж сонгосноороо бид бас буруутай

Өөрөөр хэлбэл, тэдний “цаашихийг мэдэхгүй, илүүг мэдэхгүй” хэмээх тал үнэн бол хөшөөг нь барих гээд буй Богд Зонховын сургаалиар бүтэн худал ажээ. Салбар хариуцсан сайд, хөшөөг санаачилсан УИХ-ын гишүүд, мөнгийг нь гаргасан Сангийн сайд хүн бүхэл бүтэн 32 тэрбум төгрөгийн эхлэлийг мэдэж байгаа л бол үргэлжлэл, төгсгөлийг ч бас мэдэж л байх учиртай гэсэн санаа. Одоо улстөрчид энэхүү 32 тэрбумын дуулианыг тэгсгээд мартагдах

uih-1 32 тэрбумыг ард түмнийхээ татвараас хулгайлах нэгнийг олж сонгосноороо бид бас буруутай

ээлжит нэгэн сенсаац гэж хандаж байгаа бол, нийгмээрээ үүнтэй удахгүй эвлэрнэ, зарим хүн хулгайг зогсоолоо гэж ардын баатрын дүрээр тодрох гэж оролдоно. Нийгэм ч улстөрчдийнхөө “чадаж байгаа юманд аргагүй” гэх басамжлалд дасчихсан, удахгүй мартана, хариуцлага нэхэхгүй орхино, өөр сенсаац залгаж гарч ирнэ. Энэ бол өнөөдрийн Монголын, энэ цаг үеийн бидний бодит төрх. Байгаа царай нь л энэ учраас салбарын ганц сайдыг энд буруутгах нь бас учир дутагдалтай.

Нийтээрээ, нийгмээрээ буруутай. Богд Зонховын хөшөө, эсвэл цогцолборын цаана төсвийн мөнгө хусах хуулийн хулгай байвал түүнийг зогсоох эхний хүн нь салбарын сайд мөн. Салбарын сайдад буруу байвал залруулах нь Засгийн газрын үүрэг. Харин Засгийн газраа хянах, улсын төсвийг батлах эрхтэй нь УИХ. Гэтэл бүх шатандаа мэдээгүй, хараагүй гэдэг бол худлаа. Бид ийм л хүмүүсийг төрд төлөөлүүлэхээр сонгожээ. Бас л доромжилж чадаж байгаа юм шүү.

uih1 32 тэрбумыг ард түмнийхээ татвараас хулгайлах нэгнийг олж сонгосноороо бид бас буруутай

Гишүүд УИХ-ыг “бага ард түмэн” гэж өргөмжилдөг. Нөгөө өнцгөөс “бага ард түмэн” бүхий УИХ бол их ард түмнийхээ, нийт монголчуудынхаа толины тусгал. Тэд бол бидний сонголт учраас алсуураа 32 тэрбумын дуулианд, ийм боломжийг олгосноороо, ард түмнийхээ татвараас хулгайлах нэгнийг олж сонгосноороо Монголын ард түмэн ч буруутай болно. Үүнийг үйл явдал нь том ч, агуулга нь ижил нэгэн жишээгээр товчхон өгүүлье. Дэлхийн түүхэнд хамгийн олон буюу 403 удаа хуралдсан нэгэн шүүх хурал Германы Нюрнберг хотноо 11 сар орчим үргэлжилжээ.

uih2-1 32 тэрбумыг ард түмнийхээ татвараас хулгайлах нэгнийг олж сонгосноороо бид бас буруутай

Хурлаар 60 сая хүний амь насыг авч одсон дэлхийн II дайны гэм буруутнууд болох Адольф Гитлер тэргүүтнийг буруутган шүүв. Уг хурлыг дэлхий нийтээрээ анхааралтай харж ажиглаж, хаа сайгүй нийтийн хэлэлцүүлэг, санаа оноо өрнөж байж. Тэдгээрээс хамгийн их яригдсан, хамгийн олон түүхч судлаачийн хэлсэн, бас хамгийн олон хүнд хүлээн зөвшөөрөгдсөн нь “Энэ дайнд Гитлер ганцаараа буруугүй, түүнийг засгийн эрхэнд гаргасан

zon 32 тэрбумыг ард түмнийхээ татвараас хулгайлах нэгнийг олж сонгосноороо бид бас буруутай

Германы ард түмэн, бас дайн хийх гэж байхад Гитлерийг зогсоож чадаагүй Германы сэхээтнүүд илүүтэй буруутай” гэсэн дүгнэлт байжээ. Өөрөөр хэлбэл, дэлхийн II дайн бол Гитлер хэмээх хүчирхэг удирдагч, эсвэл солиот нэгний алин боловч “Агуу хүний галзуурах нь ч агуу” байдгийг хүн төрөлхтний түүхэнд харуулсан тод нэгэн жишээ байв. Хэрвээ нийгэм нь, сэхээтнүүд нь галзуу хүнээ зогсоож чадаагүй бол нийтээрээ,

259372124_4532098093545210_4692696090123823184_n-923x1024 32 тэрбумыг ард түмнийхээ татвараас хулгайлах нэгнийг олж сонгосноороо бид бас буруутай

улсаараа хохирдгийн гашуун түүх нь зөвхөн Германы хувьд олон сая хүнээ алдсанаас гадна дайнаас өмнөх үеийн газар нутаг нь хоёр дахин багасч, улс нь хоёр дэглэмд хоёр улс болон хуваагдсаныг бид бэлхнээ мэдэх билээ. Яг үүний нэгэн адилаар өнөөдрийн болж бүтэхгүй байгаад, сонгосон төр засаг санасан хэмжээнд хүрч ажиллаж чадахгүй байгаад бид ч бас буруутай. Ядаж л үнэнийг бүтнээр нь хэлчих шударга нэгнийг онож сонгож чадаагүй байгаа л хэрэг!

259408777_347846933770696_4518911441467090061_n-1-1024x537 32 тэрбумыг ард түмнийхээ татвараас хулгайлах нэгнийг олж сонгосноороо бид бас буруутай

bataa shuud