Тохижилт үйлчилгээний ажилтнуудыг Алтан гадас одонгоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган эрхэлсэн салбартаа амжилт гаргасан иргэдэд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Энэ үеэр Нийслэлийн тохижилт үйлчилгээний төвийн гурван ажилтанг Төрийн дээд Алтан гадас одонгоор шагнав. Талбайн үйлчлэгч Н.Батмөнх, ОНӨААТҮГ-ын ажилчин Г.Бямбадорж, Зам, талбайн мастер С.Жаргалсайхан, Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам, талбайн үйлчлэгч Ноосонгийн Батмөнх,

al2-1024x639 Тохижилт үйлчилгээний ажилтнуудыг Алтан гадас одонгоор шагнав

Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын ажилчин Гялааны Бямбадорж, Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам, талбайн мастер Самбуугийн Жаргалсайхан нарыг Алтан гадас одонгоор шагнаж, хамт ажиллагсад урам зориг өглөө. Үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэл нийслэлчүүдийн ая тухтай, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж буй Тохижилт үйлчилгээний төвийн нийт ажилчид, албан хаагчиддаа баярлалаа.

al3-1-1024x683 Тохижилт үйлчилгээний ажилтнуудыг Алтан гадас одонгоор шагнав

Eguur.mn Л.Оюун-Эрдэнийн “ТОЙРОГ”-т багтахын төлөө урагшаа: Төсвөө батлагдангуут МАН Их хурлаа зарлаж, Л.Оюун-Эрдэнийг намын даргаар тунхаглан зарлаад, дараа ҮХНӨ-ийн агуулгыг түргэвчлүүлнэ гэж бичиж байв. Яг тэр сценарийн дагуу МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Их хурлын товоо зарлалаа. Ерөнхий сайдын өрөөнд болсон Удирдах зөвлөлийн хурал нам гүмхэн өрнөж,эдийн засгийн хүндрэлийг даван туулах стратеги болон хүний эрхийг ханган ажиллах чиглэл дэх бодлого ярьсан болоод таржээ.

oyu-1 Тохижилт үйлчилгээний ажилтнуудыг Алтан гадас одонгоор шагнав

Нэг нам дангаар найман жил дараалан засаглахаар болж, энэ хэрээр “Би бол МАН-ын гишүүн, хууль үйлчлэхгүй”гэж агсрах дарга сэтэртнүүд олширсон ийм үе. Ийм үед эрх баригчид өнгөн дээрээ л хүний эрхийн агуулга хөндөж тоглохоор шийдсэн гэлтэй. Яг үнэндээ хүний эрхийн асуудлыг МАН хогтой жалганд шидээд, их удаж байгаа. Тэдэнд одоо хуулийн чиглэлд юу чухал вэ гэвэл ердөө ҮХНӨ. Өөрсдийнх нь өөрчилсөн хувилбар

oyu-1024x585 Тохижилт үйлчилгээний ажилтнуудыг Алтан гадас одонгоор шагнав

хэрэгжээд ердөө жил гаруй болж буй учир сөрөг хүчнээс Д.Ганбатыг, ХҮН-аас Т.Доржхандыг “найрч”, эхнээсээ өргөн бариулах далд мессижүүдээ хэлүүлээд эхэллээ. Сөрөг хүчний хурал дээр Д.Ганбат энэ санааг хэд хэд илэрхийлж, намынхандаа тас загнуулсан гэх. Т.Доржхандын сүүлд ҮХЦ-д гаргасан гомдлын учиг чухамдаа ҮХНӨ хийх шүгэл рүү чиглэсэн байв. ҮХНӨ өөрөө Л.Оюун-Эрдэнийн танхимыг парламенттайгаа нягт уяж,

oyu1 Тохижилт үйлчилгээний ажилтнуудыг Алтан гадас одонгоор шагнав

дахин нөгөө л тохиролцооны засаглал руу чирэх юм. Уг нь ердөө хоёр жилийн өмнө давхар дээлтэй сайд нар чуулганы тамхимд хэдхэн гишүүн найрахад л асуудлууд нь бүтэж, тохиролцооны хэлбэрт орчхоод буйг халъя гэж байв. Ингэж зүтгэсээр, парламентаас сонгогдох сайд нарын тоог дөрвөөр хайрцагласан. Гэтэл яг ажил аваад маналзуулах гэтэл давхар дээлгүй сайд нарыг нь УИХ-ын гишүүд тоодоггүй шинэ зовлон үүсэв. Тогтолцоонд бус хүнд буй асуудлыг тогтолцоогоо солих замаар засахаар

oyunerdene Тохижилт үйлчилгээний ажилтнуудыг Алтан гадас одонгоор шагнав

Л.Оюун-Эрдэнийн багийнхан улайрч эхэллээ. Түүнээс биш Ерөнхийлөгчийг парламентаас сонгох замаар засаглалыг нь тодорхой болгох, нэгж сонгогчдод ногдох гишүүдийн тоог ихэсгэх зэрэг алхмууд нь зөв жишиг байж болохоор. Энэ бүхнийг намын даргаа бат араанд нь оруулчихвал Л.Оюун-Эрдэнэ богино хугацаанд амжуулж, 2024 оны сонгуулийн өмнө өөрийгөө ихэд сайхан тордож авахаар. Ийм байдлаар ойрын хэдэн жилдээ

Oyun-erdene-900x570-1-1 Тохижилт үйлчилгээний ажилтнуудыг Алтан гадас одонгоор шагнав

Л.Оюун-Эрдэнийн карьерь тогтвортой “хаанчилж”, түүний ойр тойрныхон өөдөө явах нь тодорхой боллоо. Тэр хэрээр Л.Оюун-Эрдэнийн тойрогт багтахаар улайрагсад ч асар ихээр нэмэгдэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Сутай хайрханы тахилгад явахад хэдэн зуун жийптэнгүүд дагаж давхисан шиг их налалт одоо Л.Оюун-Эрдэнийн хүрээлэлд үүсчээ. Уг хүн нь тэнэг, болхидуу ч юм шиг дүртэй тул ажил хийдэг гэх үзэмжээр баахан эмэгтэй голдуу зүтгүүр авч,

oyu Тохижилт үйлчилгээний ажилтнуудыг Алтан гадас одонгоор шагнав

тэр хэрээрээ нэлээдгүй ховон дунд сууж байдаг бодьгал болсон гэлтэй. Сайн ч муу ч юман дээр чимээгүй сууж, залуу идэр Одоо МАН-ын Их хурлаар Л.Оюун-Эрдэнэд хайлж урссан их цуваа үүсэх бол ҮХНӨ-ийн дуулианаар парламент тэр хэрээрээ ханарчихаар дүр зурагтай. Тухайн цаг үедээ хүчтэй буй лидерээ дагаж үсэргэсээр тамир суух эсэхээ шийддэг цутармаг монгол дарга нарын зовлон жаргал нь өөрөө дуусашгүй юм. Ямартай ч тэдэнд “Л.Оюун-Эрдэнийн “ТОЙРОГ”-т багтахын төлөө урагшаа” гэх ерөөл өргөе.

oyu Тохижилт үйлчилгээний ажилтнуудыг Алтан гадас одонгоор шагнав

bataa shuud