ЭМЯ өөрсдөдөө зориулж хүндэтгэлийн тоглолт хийх үү?

News.mn ЭМЯ өөрсдөдөө зориулж хүндэтгэлийн тоглолт хийх үү?: Эрүүл мэндийн салбарынханд зориулсан “Монгол бахархал” тоглолт энэ амралтын өдрүүдэд /2021.11.27-28/ болно. Цар тахлын үед ажиллаж буй эмч ажилтнуудад зориулсан үнэ төлбөргүй тоглолтыг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрынхан санаачилсан гэнэ. Тус театрын хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэндийн салбарынханд ийнхүү хүндэтгэл үзүүлэхээр болсон бололтой. Гэхдээ уг тоглолтыг зохион байгуулахад Эрүүл мэндийн яам хамтран оролцож байна.

eruul ЭМЯ өөрсдөдөө зориулж хүндэтгэлийн тоглолт хийх үү?

Тоглолтыг 600 эмч, ажилтан үнэгүй үзэх тооцоо гаргажээ. Ингэхдээ эмнэлэг бүрт тодорхой квот олгохыг салбарын яам мэдээлэв. Орон нутгийн эмч нарын хувьд Улаанбаатарт ажлаар ирсэн бол үнэ төлбөргүй тоглолт үзэх боломжтой гэнэ. Уг нь уран бүтээлчид нийгмийн хариуцлагын хүрээнд тоглолтыг зохион байгуулахаар болсон атал Эрүүл мэндийн яам хамтран оролцож байгаа нь өөрсдөдөө зориулсан хүндэтгэлийн тоглолт гэж харагдаж байна.

enh2 ЭМЯ өөрсдөдөө зориулж хүндэтгэлийн тоглолт хийх үү?

Үүнийг салбарын яамнаас үгүйсгэж “Монгол бахархал”-д ширхэг “зоос” ч төсөвлөөгүй, зөвхөн эмч ажилчдаа л тоглолт үзэхийг уриалж байгаа гэх. Ийм боловч хүндэтгэлийн тоглолтын санаачилгыг хэн нь ч эхлүүлээгүй гэнэ. Зөвхөн хоёр талаас хамтран ярилцаж энэ долоо хоногт тоглолтын товыг гаргасан гэх. Угтаа бол цар тахал ард хоцроогүй, нийтээрээ тайвшрах болоогүй. Өдөрт 10-аад тооны хүн цар тахлын улмаас хорвоог орхисоор байгаа билээ.

enh3-1024x682 ЭМЯ өөрсдөдөө зориулж хүндэтгэлийн тоглолт хийх үү?

Eguur.mn Л.Оюун-Эрдэнийн “ТОЙРОГ”-т багтахын төлөө урагшаа: Төсвөө батлагдангуут МАН Их хурлаа зарлаж, Л.Оюун-Эрдэнийг намын даргаар тунхаглан зарлаад, дараа ҮХНӨ-ийн агуулгыг түргэвчлүүлнэ гэж бичиж байв. Яг тэр сценарийн дагуу МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Их хурлын товоо зарлалаа. Ерөнхий сайдын өрөөнд болсон Удирдах зөвлөлийн хурал нам гүмхэн өрнөж,эдийн засгийн хүндрэлийг даван туулах стратеги болон хүний эрхийг ханган ажиллах чиглэл дэх бодлого ярьсан болоод таржээ.

oyu-1 ЭМЯ өөрсдөдөө зориулж хүндэтгэлийн тоглолт хийх үү?

Нэг нам дангаар найман жил дараалан засаглахаар болж, энэ хэрээр “Би бол МАН-ын гишүүн, хууль үйлчлэхгүй”гэж агсрах дарга сэтэртнүүд олширсон ийм үе. Ийм үед эрх баригчид өнгөн дээрээ л хүний эрхийн агуулга хөндөж тоглохоор шийдсэн гэлтэй. Яг үнэндээ хүний эрхийн асуудлыг МАН хогтой жалганд шидээд, их удаж байгаа. Тэдэнд одоо хуулийн чиглэлд юу чухал вэ гэвэл ердөө ҮХНӨ. Өөрсдийнх нь өөрчилсөн хувилбар

oyu-1024x585 ЭМЯ өөрсдөдөө зориулж хүндэтгэлийн тоглолт хийх үү?

хэрэгжээд ердөө жил гаруй болж буй учир сөрөг хүчнээс Д.Ганбатыг, ХҮН-аас Т.Доржхандыг “найрч”, эхнээсээ өргөн бариулах далд мессижүүдээ хэлүүлээд эхэллээ. Сөрөг хүчний хурал дээр Д.Ганбат энэ санааг хэд хэд илэрхийлж, намынхандаа тас загнуулсан гэх. Т.Доржхандын сүүлд ҮХЦ-д гаргасан гомдлын учиг чухамдаа ҮХНӨ хийх шүгэл рүү чиглэсэн байв. ҮХНӨ өөрөө Л.Оюун-Эрдэнийн танхимыг парламенттайгаа нягт уяж,

oyu1 ЭМЯ өөрсдөдөө зориулж хүндэтгэлийн тоглолт хийх үү?

дахин нөгөө л тохиролцооны засаглал руу чирэх юм. Уг нь ердөө хоёр жилийн өмнө давхар дээлтэй сайд нар чуулганы тамхимд хэдхэн гишүүн найрахад л асуудлууд нь бүтэж, тохиролцооны хэлбэрт орчхоод буйг халъя гэж байв. Ингэж зүтгэсээр, парламентаас сонгогдох сайд нарын тоог дөрвөөр хайрцагласан. Гэтэл яг ажил аваад маналзуулах гэтэл давхар дээлгүй сайд нарыг нь УИХ-ын гишүүд тоодоггүй шинэ зовлон үүсэв. Тогтолцоонд бус хүнд буй асуудлыг тогтолцоогоо солих замаар засахаар

oyunerdene ЭМЯ өөрсдөдөө зориулж хүндэтгэлийн тоглолт хийх үү?

Л.Оюун-Эрдэнийн багийнхан улайрч эхэллээ. Түүнээс биш Ерөнхийлөгчийг парламентаас сонгох замаар засаглалыг нь тодорхой болгох, нэгж сонгогчдод ногдох гишүүдийн тоог ихэсгэх зэрэг алхмууд нь зөв жишиг байж болохоор. Энэ бүхнийг намын даргаа бат араанд нь оруулчихвал Л.Оюун-Эрдэнэ богино хугацаанд амжуулж, 2024 оны сонгуулийн өмнө өөрийгөө ихэд сайхан тордож авахаар. Ийм байдлаар ойрын хэдэн жилдээ

Oyun-erdene-900x570-1-1 ЭМЯ өөрсдөдөө зориулж хүндэтгэлийн тоглолт хийх үү?

Л.Оюун-Эрдэнийн карьерь тогтвортой “хаанчилж”, түүний ойр тойрныхон өөдөө явах нь тодорхой боллоо. Тэр хэрээр Л.Оюун-Эрдэнийн тойрогт багтахаар улайрагсад ч асар ихээр нэмэгдэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Сутай хайрханы тахилгад явахад хэдэн зуун жийптэнгүүд дагаж давхисан шиг их налалт одоо Л.Оюун-Эрдэнийн хүрээлэлд үүсчээ. Уг хүн нь тэнэг, болхидуу ч юм шиг дүртэй тул ажил хийдэг гэх үзэмжээр баахан эмэгтэй голдуу зүтгүүр авч,

oyu ЭМЯ өөрсдөдөө зориулж хүндэтгэлийн тоглолт хийх үү?

тэр хэрээрээ нэлээдгүй ховон дунд сууж байдаг бодьгал болсон гэлтэй. Сайн ч муу ч юман дээр чимээгүй сууж, залуу идэр Одоо МАН-ын Их хурлаар Л.Оюун-Эрдэнэд хайлж урссан их цуваа үүсэх бол ҮХНӨ-ийн дуулианаар парламент тэр хэрээрээ ханарчихаар дүр зурагтай. Тухайн цаг үедээ хүчтэй буй лидерээ дагаж үсэргэсээр тамир суух эсэхээ шийддэг цутармаг монгол дарга нарын зовлон жаргал нь өөрөө дуусашгүй юм. Ямартай ч тэдэнд “Л.Оюун-Эрдэнийн “ТОЙРОГ”-т багтахын төлөө урагшаа” гэх ерөөл өргөе.

oyu ЭМЯ өөрсдөдөө зориулж хүндэтгэлийн тоглолт хийх үү?

 

bataa shuud